
askdfjas;ldf
Уулзалтаар Солонгос Монголын хамтарсан “Дата карт консорциум” компани Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахим мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх “Ухаалаг Автобус” төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны 9 дүгээр сард нийслэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Энэ ажлын хүрээнд уг компаниас ирэх 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх нийтийн тээврийг шинэчлэх төсөл ямар шатандаа явж байгаа, төслийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашдын төлөвлөгөө, системийн бүтцийн талаар танилцууллаа.
Тус төсөл нь Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн 3 дэд төслөөс бүрдэх бөгөөд бэлтгэл ажлаа базааж байгаа аж. Уг төсөлд Монголын талаас Тор групп, Нама-Оч, Дата карт сервис, Жи-Мобайл, Худалдаа хөгжлийн банк, БНСУ-аас Кореа смарт карт, Zeus, Amola, Fores, KSCC компаниуд нэгдэж “Дата Карт консорциум” - ыг байгуулж “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлж байгаа юм